ТӨГРӨГТЭЙ ХАРЬЦАХ ВАЛЮТЫН ХАНШИЙН ХӨДӨЛГӨӨН, 2023 ОН
Монголбанкнаас зарладаг нийт 35 улсын төгрөгтэй харьцах валютын ханшийн хөдөлгөөнийг оны эхээс авч үзвэл Унгарын форинт (HUF), Казахстаны тенге (KZT), Индонезийн рупиа (IDR), Шведийн крон (CKZ) болон Тайванийн доллар (TWD) тус тус хамгийн ихээр чангарсан үзүүлэлттэй байна. Харин Египетийн фунт (EGP), Өмнөд Африкийн рэнд (ZAR), Норвегийн крон (NOK), Рубль (RUB) болон Японы иен (JPY) хамгийн ихээр суларчээ.
Тухайлбал, Египет фунт төгрөгтэй харьцах ханш оны эхэнд 139.17 байсан бол 2-р сарын 26-ны албан ханшаар 114.85 болсон байна. Үүнээс үзвэл төгрөгтэй харьцах валют дундаас оны эхээс хамгийн их хувиар чангарсан валют болж байна.
Мөн ам.долларын төгрөгтэй харьцах ханш оны эхэнд 3,447.27 байсан бол 2-р сарын 26-ны албан ханшаар 3,517.74 хүрсэн нь оны эхээс 2.04%-иар ам.доллар төгрөгийн эсрэг чангарсан үзүүлэлт болж байна.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19