{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
2022.03.14

ӨГӨӨЖИЙН МУРУЙ ЭРГЭЛЭЭ


Монгол улсын Засгийн Газраас олон улсын зах зээл дээр гаргасан хугацаа дуусаагүй байгаа 4 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий 6 ЗГҮЦ байгаа билээ.

Эдгээрээс хамгийн түрүүнд 2022 оны 12-р сарын 5-ны өдөр буюу ойролцоогоор 9 сарын дараа 1 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий 5.125%-ийн хүүтэй ЗГҮЦ төлөгдөхөөр байгаа бол түүний дараагаар 2023 оны 5-р сарын 1-ны өдөр буюу ойролцоогоор 14 сарын дараа 0.6 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий 5.625%-ийн хүүтэй ЗГҮЦ төлөгдөхөөр байгаа юм.

Одоогоор төлөгдөхөөр байгаа 6 ЗГҮЦ-ны төлөгдөх хугацааг хэвтээ тэнхлэгт харин 2022 оны 3-р сарын 14-ны өдрийн байдлаарх ханшид хамаарах өгөөжийн (Mid YTM) хэмжээ хэвтээ тэнхлэгт дүрслэн өгөөжийн муруйг зурсан байгааг доорх зурагт үзүүлж байна.

Дээрх зургаас харахад олон улсын зах зээл дээр арилжаалагдаж буй Монгол улсын ЗГҮЦ-ны өгөөжөөр зурсан өгөөжийн муруй эргэсэн (yield cirve inversion) байгаа харагдаж байна. 

Өгөөжийн муруй эргэх нь богино хугацааны эрсдэлийн хүлээлт, урт хугацааны эрсдэлийн хүлээлтээс илүү байгааг илтгэх онцлог үзэгдэл ба эдийн засгийн хямралыг урьдчилан таамаглах өндөр чадвартай үзэгдэл тул зах зээл дээрх мэргэжилтнүүд өгөөжийн муруйг тогтмол ажигладаг байна. АНУ-ын хувьд сүүлийн 70 жилийн хугацаанд болсон эдийн засгийн хямрал бүрийн өмнө энэхүү үзэгдэл ажиллагдаж байсан ба өгөөжийн муруй эргэснээс 1-2 жилийн дараа эдийн засгийн хямрал тохиолдож байжээ.


МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2021 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ