ӨГӨӨЖИЙН МУРУЙН БАРУУН ХЭСЭГТ ГАРАХ ӨӨРЧЛӨЛТ
Холбооны Нөөцийн Сангийн (ХНС) өмнөх сарын уулзалтын дүнд мөнгөний хатуу бодлого баримтлах хүлээлт үүссэн нь урт хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжүүдийг нэмэгдүүлсэн ч гэсэн хедж сангууд АНУ-ын ЗГҮЦ-ны өгөөжийн муруйн баруун хэсэг тэгширнэ гэсэн хүлээлттэй холбоотой позицуудаа нэмэгдүүлжээ.
Түүхий эдийн фьючерс арилжааны комиссын хамгийн сүүлийн мэдээллээр хөшүүрэгтэй сангуудын 5 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны фьючерсийн цэвэр урт (net long) позиц 1-р сараас хойших хамгийн өндөр өсөлтөө үзүүлсэн бол 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны фьючерсийн цэвэр богино (net short) позиц өсөлттэй байна. Энэ нь хөрөнгө оруулагчид өгөөжийн муруйн харгалзах хэсэг тэгшрэх хүлээлттэй байгааг харуулж байна.
Өгөөжийн муруй огцом налалттай байх нь эдийн засгийн болон санхүүгийн салбарын тогтворжилтын шинж тэмдэг болдог ба хөрөнгө оруулагчид өгөөжийн муруйн налалт огцом биш байх буюу АНУ-ын эдийн засгийг хэвийн байдалдаа орох болоогүй гэсэн хүлээлттэй байгааг харуулж байна. ХНС-ийн хурлын дараагаар 5 болон 30 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжийн зөрүү нэмэгдсэн ч энэ оны эхэн үеийнхээс доогуур түвшинд хэвээр байна.
Цар тахалтай холбоотой эдийн засгийн уналтаас АНУ сэргэж байгаа хэдий ч эдийн засгийн өсөлт удаашрах, инфляцийн өсөлт, нийлүүлэлтийн сүлжээний хомсдол, АНУ-ын өрийн таазтай холбоотой асуудлууд хөрөнгө оруулагчдын сэтгэлийг зовоож байна.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2021 © Ти Ди Би Капитал ҮЦК ХХК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19