Энэ долоо хоногт дотоодын зах зээл |
|
| | *Зах зээлийн тоо мэдээ Баасан гаргийн хаалтын ханшаар болно. | Энэ 7 хоногт Монголын хөрөнгийн бирж дээр нийт 5.2 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Үүнээс:
ХУВЬЦАА: Энгийн арилжааны дүнгээр "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" (ERDN) ХК болон "АПУ" (APU) ХК тэргүүллээ. "Тэнгэрлиг Медиа Групп" (TNGR 74.68%) ХК хамгийн их өсөлттэй байсан бол "МҮДИКС" (MUDX -27.68%) ХК хамгийн их бууралттай байв. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЭЛ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 137 ширхэг бондыг 37,726,955 төгрөгөөр арилжаалжээ. НЭГЖ ЭРХ: "Үндэсний хувьчлалын сан" ХОС-ийн 131,968 ширхэг нэгж эрхийг 27,729,154 төгрөгөөр, "Мандал ирээдүйн өсөлт" ХОС-ийн 138,009 ширхэг нэгж эрхийг 136,471,033 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.
| Дэлгэрэнгүйг эндээс | | Энэ долоо хоногт олон улсын зах зээл | |
|
| АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Өнгөрсөн долоо хоногт технологи болон харилцаа холбооны томоохон компаниуд 3-р улирлын санхүүгийн тайлангаа зарласнаар АНУ-ын хөрөнгийн зах зээлийн томоохон индексүүд бүх цаг үеийн дээд хэмжээндээ хүрсэн байна. Dow Jones (DJIA) 0.40 хувь, S&P 500 индекс 1.33 хувь, Nasdaq Composite индекс 2.71 хувь, Russel 2000 индекс 0.26 хувиар тус тус өссөн бол S&P MidCap 400 индекс 0.10 хувиар буурчээ. АНУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж бага зэргийн уналт үзүүлж 1.56 хувь дээр хаагдлаа. ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Эдийн засаг хүлээгдэж байснаас өндөр хувиар өссөн тул Европын хөрөнгийн зах зээл өнгөрсөн долоо хоногт өсөлттэй байлаа. Европын STOXX Europe 600 индекс 0.77 хувиар өссөн, Германы Xetra DAX индекс 0.94 хувиар буурсан, Францын CAC 40 индекс 1.44 хувиа өссөн, Италийн FTSE MIB индекс 1.14 хувь, ИБНВУ-ын FTSE 100 индекс 0.46 хувиар тус тус өссөн байна. Төв банкнууд хүүг нэмэгдүүлж магадгүй гэсэн хүлээлт үүсээд байгаа ч өнгөрсөн долоо хоногт Европын бүсийн голлох бондуудын өгөөж бага зэрэг буурчээ.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Дотоодын компаниудын 3-р улирлын санхүүгийн тайлангууд зах зээлд эерэгээр нөлөөлсөн ч гэсэн 10-р сарын 31-ний бүх нийтийн сонгуулийн өмнө хөрөнгийн зах зээлийн Nikkei 225 индекс 0.30 хувиар өссөн бол TOPIX индекс 0.05 хувиар буурсан байна. Иений ам.доллартой харьцах ханш өмнөх долоо хоногоос бараг өөрчлөгдөөгүй бөгөөд 113.5 болж хаагдсан бол Японы 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж бага зэрэг өсөж 0.1 хувьд хүрчээ.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Бээжингээс гаргасан шинэ журмын хүрээнд 1 саяас дээш хэрэглэгчидтэй технологийн салбарын компаниуд хэрэглэгчийнхээ мэдээллийг гадаадад илгээхээсээ өмнө мэдээллийн аюулгүй байдлын хэлтсээр хянуулах шаардлагатай болжээ. БНХАУ-ын хөрөнгийн зах зээлийн CSI 300 индекс 1.03 хувь, Shanghai Composite индекс 1.02 хувиар тус тус унажээ. | Дэлгэрэнгүйг эндээс | | Энэ долоо хоногт онцлох график |
|
| | Энэ долоо хоногт эдийн засаг |
| ЕВРОПЫН ТӨВ БАНК: ИНФЛЯЦЫН ДАРАМТ 2023 ОН ХҮРТЭЛ ҮРГЭЛЖЛЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА | 2021-10-29 | Европын Төв банк инфляцын дарамт 2022 оны эцэс хүртэл үргэлжлэх төлөвтэй гэж мэдэгдэж, бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ... Дэлгэрэнгүй | III УЛИРАЛД АВСТРАЛИЙН ИНФЛЯЦ ЭРЧИМЖИЖ, СҮҮЛИЙН 6 ЖИЛИЙН ДЭЭД ЦЭГТ ХҮРЭВ | 2021-10-27 |
| Австралийн суурь инфляц сүүлийн зургаан жилийн дээд түвшинд хүрлээ. Есдүгээр сараар эцэслэсэн улиралд инфляц нь эрчимжиж, 2.1 хувьтай гарсан байна... Дэлгэрэнгүй | НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭНИЙ ДОГОЛДЛЫН НӨЛӨӨГӨӨР БНСУ-ЫН ДНБ-ИЙ ӨСӨЛТ СААРАВ | 2021-10-26 | Цар тахлаас үүдсэн нийлүүлэлтийн сүлжээний доголдлын нөлөөгөөр хөрөнгө оруулалт буурч, БНСУ-ын эдийн засгийн өсөлт III улиралд удааширсан байна... Дэлгэрэнгүй |
| |
| Ирэх долоо хоногт гарах чухал үзүүлэлтүүд |
| | МОНГОЛБАНК, ГАДААД ВАЛЮТЫН АЛБАН НӨӨЦИЙН ЕРӨНХИЙ БҮТЭЦ | 2021-11-05 | Гадаад валютын албан нөөцийг олон нийтэд 3 сарын хоцрогдолтой мэдээлдэг байсныг өөрчлөн, 2014 оны 7 дугаар сараас эхлэн 1 сарын хоцрогдолтой зарлаж байхаар болов... Дэлгэрэнгүй |
| ҮСХ, ХҮСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ 7 ХОНОГИЙН ҮНЭ | 2021-11-04 | Улаанбаатар хотын хүнсний гол нэрийн барааны үнэ, хүнсний зах, дэлгүүрээр мөн аймгийн төвүүдэд зарагдаж байгаа хүнсний гол нэрийн барааны үнэ... Дэлгэрэнгүй |
|
|
|