{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ЯПОНЫ ТӨВ БАНКНЫ ЗГҮЦ-НЫ ӨГӨӨЖИЙН МУРУЙН ХЯНАЛТ

ЯПОНЫ ТӨВ БАНКНЫ ЗГҮЦ-НЫ ӨГӨӨЖИЙН МУРУЙН ХЯНАЛТ


Япон улсын төв банк мөнгөний тэлэх бодлогын хүрээнд бодлогын хүүгээ -0.1%, 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөжөө 0.0%-д барих, өгөөжийг 0.5%-иас дээш гаргахгүй байх бодлого баримталж байгаа билээ.

2023 оны 1-р сард тус улсын төв банк 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжөө 0.5%-д барихын тулд 182 тэрбум ам.доллар бүхий ЗГҮЦ худалдан авч интервенц хийсэн байна.

Одоогийн төв банкны ерөнхийлөгч Харухико Куродагийн бүрэн эрхийн хугацаа 4-р сарын 8-нд дуусах бөгөөд дараагийн бодлого боловсруулагч сонгогдож өгөөжийн муруйн хяналтын бодлогод өөрчлөлт оруулах хүлээлттэй байна. 

Дараагийн төв банкны ерөнхийлөгчөөр Масаёши Аммия эсвэл Хироши Накасо нар сонгогдох магадлал өндөр байна. 

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ