Монголын хөрөнгийн биржийн арилжааны системтэй шууд холбогдсон электрон арилжааны системийг ашиглан үнэт цаасны арилжаанд хамгийн түргэн шуурхай, цаг хугацааны хоцрогдолгүйгээр оролцох, үнэт цаасны дансаа удирдах боломжтой.
Та манай компаниар дамжуулан Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй үнэт цаасны арилжаанд оролцож, Засгийн газрын үнэт цаас, компанийн бонд болон хувьцаат компаниудын хувьцааг худалдан авч хөрөнгө оруулалт хийх боломжтойгоос гадна компаниас санал болгож буй хаалттай хүрээнд гаргаж буй үнэт цаасанд хөрөнгө оруулах боломжтой.
Бид танд анхдагч болон хоёрдогч зах зээлээс үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах, багцын арилжаа зохион байгуулахаас гадна таны эзэмшиж буй үнэт цаасыг шилжүүлэх, бусдад бэлэглэх, гэрээслэх, итгэмжлэх болон өв залгамжлах зэрэг бүхий л нэмэлт үйлчилгээг үзүүлнэ.
Та үнэт цаасны арилжаанд оролцохдоо өөрийн биеээр манай арилжааны танхимд хүрэлцэн ирж эсвэл бүртгэгдсэн утасны дугаараас холбогдон захиалга өгч болохоос гадна Монголын хөрөнгийн биржийн арилжааны системтэй шууд холбогдсон интернет үйлчилгээг ашиглан хамгийн түргэн шуурхай, хялбар, цаг хугацааны хоцрогдолгүй үнэт цаасны арилжаанд оролцох, үнэт цаасны болон үнэт цаасны төлбөр тооцооны дансаа хянах боломжтой.
Онлайн үйлчилгээ
Монгол улсын хөрөнгийн зах зээлийн арилжаанд хэрхэн оролцож үнэт цаас худалдан авах вэ?
Хөрөнгийн зах зээлд ямар хэрэгслүүд арилжаалагддаг вэ? Хөрөнгийн зах зээлийн гол оролцогчид нь хэн бэ?
Хэрэв та данс нээх үйл ажиллагааг илүү түргэн шуурхай авахыг хүсвэл өөрийн биеээр ирэхээс өмнө данс нээх онлайн хүсэлтийг бөглөн бидэнд илгээнэ үү.