{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГИЙН ТУХАЙ АСУУЛТ, ХАРИУЛТ

1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГИЙН ТУХАЙ АСУУЛТ, ХАРИУЛТ


Эрдэнэс Тавантолгой компанийн 1072 хувьцааны ногдол ашгийн эхний хэсгийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-өөс 2020 оны 8 сарын 31-ний өдрөөс өмнө үнэт цаасны дансаа нээлгэж, банкны дансаа баталгаажуулсан 857,491 иргэдийн дансанд 2020 оны 9 сарын 3-ны өдөр шилжүүлснийг дуулгахад таатай байна. Ногдол ашгийн дараагийн ээлжийн гүйлгээ хэзээ хийгдэх товыг ҮЦТХТөвөөс хараахан зарлаагүй байна.

Эрхэм харилцагч та 1072 хувьцааны талаар асуухыг хүссэн асуултынхаа хариуг дараах мэдээллээс аваарай. 

Хувьцааны ногдол ашгийг хэн авах боломжтой вэ?

  • 2012 оны 4 сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн Монгол улсын иргэд энэхүү   хувьцааны ногдол ашгийг авах боломжтой.
  • Үүнээс хойш төрсөн иргэдэд хувьцаа эзэмшүүлэх эсэх асуудлаар албан ёсны   шийдвэр одоогоор гараагүй байна.
Хэдэн ширхэг хувьцаа эзэмшиж байгаагаа хаанаас мэдэх вэ?

  • Иргэдэд Эрдэнэс Тавантолгой компанийн 1072 хувьцааг эзэмшүүлсэн бөгөөд   хэрэв иргэд хувьцаагаа тэтгэмж авах болон эрүүл мэндийн даатгалдаа ашиглах,   оюутны сургалтын төлбөртөө ашиглах зэргээр зарцуулсан бол таны эзэмшиж буй   хувьцааны тоо 1072-оос багассан  байхыг   анхаарна уу.
  • Та эзэмшиж буй хувьцааны тоогоо https://net.schcd.mn/registration/хуудсанд регистрийн дугаараа оруулан шалгана уу. Тус   хуудас танд  эзэмшиж буй хувьцааны тоог   харуулахаас гадна Үнэт цаасны компанид үнэт цаасны дансаа нээлгэсэн эсэх мэдээллийг   харуулна. 
  • Хэрэв та эзэмшиж буй хувьцааны тоондоо эргэлзэж байвал Хөдөлмөр Халамж Үйлчилгээний   Ерөнхий Газрын 1800-1220 дугаарын утаснаас лавлана уу. 
Ямар хэмжээний ногдол ашиг авах вэ?

  • Эрдэнэс Тавантолгой компани нь хувьцаа эзэмшигчиддээ нэгж хувьцаанд 90   төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн бөгөөд үүнээс хувь хүний орлогын   албан татварын тухай хуулинд заасны дагуу 10% татвар суутгагдан, нэгж   хувьцаанд 81 төгрөгийн ногдол ашиг таны дансанд шилжин   орно. 
  • Та эзэмшиж буй хувьцааны тоогоо 81 төгрөгөөр үржүүлэн нийт хүлээн авах   ногдол ашгийн хэмжээгээ тооцоорой.
Үнэт цаасны дансгүй бол хаана дансаа нээлгэх вэ?

  • Хэрэв та үнэт цаасны дансгүй бол одоогоор үйл ажиллагаа явуулж буй 50   гаруй үнэт цаасны компаниас сонгон үнэт цаасны дансаа нээлгэж, ногдол ашиг   хүлээн авах дансаа баталгаажуулаарай. 
  • Хэрэв та Ти Би Ди Капитал ҮЦК-д данс нээлгэхийг хүсвэл https://www.tdbsecurities.mn/page/open-brokerage-accountхаягт хандан дансаа нээх боломжтой. Түүнчлэн Худалдаа,   хөгжлийн банкны TDB Online аппликэйшн болон www.etdbm.mn хаягаар хандан “Үнэт цаас/Зайнаас данс нээх” хэсэгт хандан дансаа   онлайнаар нээх боломжтой юм.
  • Хэрэв та зөвхөн 1072   хувьцааны ногдол ашиг хүлээн авах зорилгоор үнэт цаасны дансаа нээж байгаа   бол дээрх сувгаар онлайнаар данс нээх хүсэлтээ илгээхэд л болно. Өөрийн   биеээр үнэт цаасны компани дээр ирэх шаардлагагүй юм. Харин та үнэт цаасны   арилжаанд оролцох зорилгоор дансаа нээж байгаа бол компани дээр өөрийн биеээр   ирж арилжаанд оролцох эрхээ нээлгээрэй.
Хаана хандаж банкны дансаа баталгаажуулах вэ?

  • Таөөрийн үйлчлүүлдэг Үнэт цаасны компанидаа (брокерт) хандан боломжит сувгуудаар нь ногдол ашиг хүлээн авах банкны дансаа   баталгаажуулаарай.
  • Хэрэв та ямар үнэт   цаасны компанид данстай эсэхээ санахгүй байвал https://net.schcd.mn/registration/ хуудсанд регистрийн дугаараа оруулан шалгаж, үйлчлүүлэх Үнэт цаасны   компанийнхаа хаяг, холбоо барих мэдээллийг хараарай.
  • Хэрэв та Ти Би Ди   Капитал ҮЦК-ийн харилцагч бөгөөд банкны дансаа баталгаажуулж амжаагүй бол https://www.tdbsecurities.mn/page/check-account хуудсанд хандан банкны дансаа онлайнаар баталгаажуулаарай.  
  • Ногдол ашиг хүлээн авах данс нь зөвхөн тухайн иргэний өөрийн нэр дээрх   данс байхыг анхаарна уу. Баталгаажуулах дансны төрөл нь харилцах, хадгаламж,   карт, хүүхдийн нэрийн данс зэрэг ямар ч төрлийн банкны данс байх боломжтой. 
Банкны дансаа баталгаажуулсан эсэхээ мэдэхгүй, эсвэл ямар данс баталгаажуулснаа санахгүй   бол яах вэ?

  • Хэрэв та Ти Ди Би Капитал ҮЦК-ийн харилцагч бол  https://www.tdbsecurities.mn/page/check-account хуудсанд хандан банкны дансаа баталгаажуулсан эсэхээ шалгаарай. 
  • Баталгаажуулсан дансаа лавлахад харилцагчийн мэдээллийн аюулгүй   байдлыг хамгаалах үүднээс таны баталгаажуулсан дансны зөвхөн сүүлийн орнууд   харагдахыг анхаарна уу. Энэхүү дансны бүтэн дугаараа   та анх данс нээлгэсэн гэрээн дээрээсээ эсвэл банктай холбогдон эсвэл брокертой холбогдон авах боломжтой.
  • Хэрэв та ногдол ашиг   хүлээн авах дансаа баталгаажуулаагүй боловч лавлагаагаар дансны мэдээлэл гарч   ирж байвал, энэ нь таныг анх үнэт цаасны данс нээлгэх   үед банканд нээгдсэн таны нэр дээрх данс юм.   Арилжаанд   оролцдог харилцагчид маань энэхүү дансыг “Дундын/Клиринг   данс” гэж нэрлэж заншсан байдаг. 
“Дундын/Клиринг данс” гэж юу вэ?

Ногдол ашиг “Дундын/Клиринг данс”-нд орсон бол дансаа хэрхэн ашиглах вэ?

  • 2012 оноос 2020.03.31-ны хооронд буюу Монгол улсын Үнэт цаасны төлбөр   тооцооны T+1   горимын үед үнэт цаасны дансаа нээлгэсэн харилцагчдын   хувьд анх үнэт цаасны данс нээх үед нь харилцагчийн өөрийнх нь нэр дээр   банкны харилцах данс нээгддэг байсан бөгөөд энэхүү дансыг “Дундын/Клиринг данс” гэж нэрлэж заншсан байдаг.  
  • Хэрэв ногдол ашиг таны “Дундын/Клиринг данс”-нд орсон бол та энэхүү дансаа банкны бусад данстайгаа адил ашиглах   боломжтой бөгөөд банканд очиж шилжүүлэг хийх, зарлагын гүйлгээ гаргах, эсвэл   банкны онлайн үйлчилгээ авдаг дансны жагсаалтдаа нэмэн онлайнаар дансаа   удирдах боломжтой. 
  • Хэрэв таны дундын   данс Худалдаа, хөгжлийн банканд байршдаг бол та www.etdbm.mn хаягаар эсвэл TDB Online аппликэйшн-аар хандан “Дансны тохиргоо”   хэсэгт дундын дансны дугаараа нэмэн онлайнаар дансаа   удирдаарай.   
2012 оноос өмнө үнэт цаасны дансаа нээлгэсэн бол ногдол ашиг ямар дансанд орох вэ?  

  • 2012 оноос өмнө үнэт цаасны дансаа нээлгэсэн харилцагчдын хувьд тухайн   үеийн үнэт цаасны төлбөр тооцооны системийн онцлогоос хамааран банкны данс   нээх эсвэл банкны дансаа холбуулахыг шаарддаггүй байсан байгаа. 
  • Иймд, 2012 оноос өмнө үнэт цаасны данс нээсэн харилцагчид  https://www.tdbsecurities.mn/page/check-accountхуудсанд хандан ногдол ашиг хүлээн авах банкны дансаа баталгаажуулах   шаардлагатайг анхаарна уу. 
Хэрэв банкны дансаа   баталгаажуулсан ч ногдол ашиг нь ороогүй бол яах вэ?

  • Банкны дансаа баталгаажуулсан ч ногдол ашиг нь ороогүй харилцагчдын хувьд ҮЦТХТ-д   данс тулган баталгаажуулалтын явцад дансны дугаар   буруу байх, нэр данс зөрөх, данс нээх явцдаа   харилцагч мэдээллээ буруу, дутуу бөглөсөн зэрэг олон төрлийн асуудлууд гарсан   байж болзошгүй тул та   info@tdbcapital.mn мэйл хаягаар өөрийн овог нэр,   регистрийн дугаар, утасны дугаараа илгээн шалтгааныг тодруулах боломжтой. 
Ebarimt-аар дансаа баталгаажуулж болох уу?
  • Харилцагч таны ногдол ашиг ороогүй бол EBARIMT-ийн Үйлчилгээ цэсний "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" хэсэгт хандан хүсэлтээ илгээн, ногдол ашгаа хүлээн авах боломж нээгдсэн байна.


Илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу.


“1072 хувьцааны мэдээллийн төв”-өөс ерөнхий мэдээлэл авах


“Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Ерөнхий Газар”-аас эзэмшиж буй хувьцааны тоо хэмжээтэй холбоотой мэдээлэл авах  


Ти Ди Би Капитал ҮЦК-тай холбогдох 

  • Утас:    70100261, 70100263
  • И-мэйл: info@tdbcapital.mn
  • FB:      facebook.com/tdbcapital
  • Хаяг:    Улаанбаатар хот, Энхтайваны өргөн чөлөө-19,  Худалдаа хөгжлийн банкны төв байр, 3 давхар



Бусад мэдээ