{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
СЕС ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ

СЕС ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ


Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 412 дугаар тогтоолоор бүртгэгдсэн  "Си И Си Ая Ассет Ван ТЗК" ХХК-ийн "Си И Си Ая ХБҮЦ нэг" хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалга 2025 оны 10 дугаар сарын 20-ноос 10 дугаар сарын 24-ний өдрүүдэд явагдана. Захиалга хаалтын өдрөөс өмнө 100% биелсэн тохиолдолд арилжаа хаагдах тул урьдчилсан захиалга өгөх боломжтой.

 ХБҮЦ-ийн ерөнхий нөхцөл:

✔ Хугацаа: 24 сар 

✔ Жилийн хүү: 18.0% 

✔ Нэгж үнэ: 100,000 төгрөг 

✔ Нийт үнийн дүн: 3 тэрбум төгрөг

Харилцагч та хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргахаас өмнө үнэт цаасны танилцуулга, үйлчилгээний нөхцөл, арилжааны шимтгэлийн мэдээлэл болон тухайн бүтээгдэхүүний өгөөж, эрсдэлийг үнэлэн эцсийн шийдвэрээ гаргаарай.

Үнэт цаас гаргагч: CEC Investment / Си-И-Си Инвестмент ББСБ

Андеррайтер: TDB Securities SC 

Бирж: Улаанбаатар Үнэт Цаасны Бирж 


Энэхүү үнэт цаасны талаар мэдээлэл авах болон хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл бидэнтэй холбогдоорой. 

Холбоо барих

Утас: 7010-0261

И-мэйл: info@tdbsecurities.mn

Хаяг: Худалдаа хөгжлийн банкны төв байр, 2 давхарт


Мэдэгдэл: Энэхүү /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа нэг хөрөнгө оруулалтын зөвлөгөө болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.


"Ти Ди Би Секьюритис ҮЦК" ХХК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

+976 7010-0261


Бусад мэдээ