{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
2019 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГЫГ ӨӨДРӨГӨӨР ТООЦСОН ГЭХ ШҮҮМЖЛЭЛ ШИНЖЭЭЧДИЙН ДУНД ДАВАМГАЙЛЖ БАЙНА

2019 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГЫГ ӨӨДРӨГӨӨР ТООЦСОН ГЭХ ШҮҮМЖЛЭЛ ШИНЖЭЭЧДИЙН ДУНД ДАВАМГАЙЛЖ БАЙНА


Related image2019 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого энэ оны батлагдсан түвшнээс 2.4 их наяд төгрөгөөр нэмэгдээд байна. Төсвийн тэнцвэржүүлсэн орлогын 88.7 хувийг татварын орлого бүрдүүлэхээр Сангийн яам тооцжээ.

Харин татварын орлогын 27 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 23.5 хувийг орлогын албан татвар бүрдүүлэхээр тооцсон байна. Төсвийн орлого хэт өөдрөг байна гэсэн шүүмжлэл “Bloomberg”-ийн Эдийн засагчдын клубийн зарим шинжээчдийн дунд давамгайлж байгаа юм.

Мөн эдийн засгийн өсөлт найман хувьд байхаар төсөөлсөн нь Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Монголбанкны дунджаас хоёр пунктээр өндөр байгааг онцолж байгаа юм. Төсвийн орлого биелэхгүй байх эрсдэлийг зэс, нүүрсний үнийн хэлбэлзэл, хил гаалийн нэвтрүүлэх чадвар, ААНОАТ-ын орлогыг хэт нэмэгдүүлж тооцсон гэж эдийн засагчид тодорхойлжээ.

Ирэх оны төсвийн орлогын 30 орчим хувийг уул уурхайн салбар бүрдүүлэхээр тооцсон байна. Тухайлбал, 42 сая тонн нүүрс, 1.4 сая тонн зэсээс ойролцоогоор гурван их наяд төгрөгийн орлого бүрдүүлэхээр төсвийн төсөлд тусгажээ. Сангийн сайд энэ талаар "Ашигт малтмал экспортолж буй зургаан боомтын хяналтыг сайжруулах арга хэмжээ авна. Хилээр гарч байгаа баялгаа бүрэн хэмжээгээр тооцдог болох зорилгоор гаалийн шинэчлэл эхлүүлнэ. Рентген байршуулж, автомашин бүрээс сорьц авдаг болно" гэж мэдэгдэж байсан юм. Мөн Татварын багц хуулийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх товтой байна. Хуулийн шинэчлэлээр татварын бааз суурь нэмэгдэж, төсвийн орлогын бүрдэлтэд эергээр нөлөөлнө гэж Сангийн яам тооцжээ.


Эх сурвалж: BloombergTv.mn 



Бусад мэдээ