{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
2022.04.04

ЗАХ ЗЭЭЛИЙН ГҮЙЦЭТГЭЛ 2022.I


2022 оны эхний улирлын байдлаар Монголын хувьцааны зах зээл уналттай байсан бөгөөд хувьцааны зах зээлийг илэрхийлэх TOP 20, MSE A болон MSE B индексүүдийн хувиар илэрхийлсэн өөрчлөлтийг доорх зурагт үзүүлээ.

2021 оны сүүлтэй харьцуулахад 2022 оны 3 сарын 31-ны байдлаар TOP 20 индекс -15.3 хувиар, MSE A индекс -10.5 хувиар тус тус буурсан бол MSE B индекс 0.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 2021 оны төгсгөлд TOP 20 индекс 130.3 хувиар, MSE A индекс 69.7 хувиар, MSE B индекс 61.0 хувиар тус тус өссөн индексүүд уналтад ороход Монгол банкны Мөнгөний бодлогын хорооны 2022 оны 1-р сарын 28-ны өдрийн ээлжит бус хурлаар бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж 6.5 хувь болгох шийдвэр, 2022 оны 3-р сарын 23, 24-ний өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөвийг хэлэлцэн бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 9.0 хувьд хүргэсэн шийдвэр болон ОХУ, Украин хоорондын зөрчилдөөн голлох нөлөөг үзүүлсэн байна.


МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ