{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
2021 оны хөрөнгийн зах зээлийн тойм

2021 оны хөрөнгийн зах зээлийн тойм


Хамгийн чухлыг танд

Logo

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

 

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021

Эрхэм харилцагч танд Монголын болон Олон улсын хөрөнгийн зах зээлийн 2021 оны тоймыг хүргэж байна.

 

ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

Дэлхийн хувьцааны зах зээлийн хувьд 2021 он өсөлтийн жил байлаа. Ковид-19-ийн шинэ хувилбарууд цар тахлын үргэлжлэх хугацааг уртасгаж, нийлүүлэлтийн сүлжээний тасалдал болон инфляцын өсөлт хувьцааны зах зээлд сөргөөр нөлөөлсөн ч 2021 онд хөрөнгө оруулагчдын итгэл алдарсангүй. Холбооны Нөөцийн Сан (ХНС) бодлогын хүүгээ тэгтэй ойр байлгаж, их хэмжээгээр долларын нийлүүлэлт хийсэн нь хөрөнгө оруулагчдыг хувьцаа гэх мэт өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт хийхэд түлхэц болжээ. 

Цар тахлын эсрэг хэрэгжүүлсэн улс орнуудын эдийн засгийг дэмжих бодлогын үр дүнд ихэнх улс орнуудад инфляцын хэмжээнд өсөлт гарсан байна. АНУ-д гэхэд инфляцын түвшин 2021 онд 6.8%-д хүрсэн нь 1982 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. 

ДЭЛГЭРЭНГҮЙ
 

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

2021 он Монголын хөрөнгийн зах зээлд ээлтэй жил байлаа. Өмнөх оны эцэстэй харьцуулахад Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) индексүүд энэ оны төгсгөлд бүгд өсөлттэй байсан буюу TОП 20 индекс 130.3%-аар, MSE A индекс 69.7%-аар, MSE B индекс 61.0%-аар тус тус өсөлттэй байлаа. Цаашлаад, МХБ-д бүртгэлтэй компаниудын нийт зах зээлийн үнэлгээ өмнөх онтой харьцуулахад 98%-аар өсөж 5.98 их наяд төгрөг хүрээд байна.

МХБ-ийн нийт зах зээлийн үнэлгээний 32.1%-ийг буюу 1,917.6 тэрбум төгрөгийг "АПУ" ХК, 6.7%-ийг буюу 397.9 тэрбум төгрөгийг "Таван Толгой" ХК, 5.2%-ийг буюу 310.4 тэрбум төгрөгийг "МИК Холдинг" ХК, 4.9%-ийг буюу 290.0 тэрбум төгрөгийг "Инвескор ББСБ" ХК, 4.9%-ийг буюу 278.0 тэрбум төгрөгийг "Ард Санхүүгийн Нэгдэл" ХК эзэлж байгаа бол бусад МХБ-д бүртгэлтэй 180 хувьцаат компани нийт зах зээлийн үнэлгээний 46.5%-ийг буюу 2,783.1 тэрбум төгрөгийг эзэлж байна. 

ДЭЛГЭРЭНГҮЙ
 

ХОЛБОО БАРИХ

Хэрэв та бидэнтэй холбогдох хүсэлтэй байгаа бол доорх холбоосуудаар хандана уу.

FbMessengerEmailWebsite

Бусад мэдээ