{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
2022 ОНД СИСТЕМИЙН НӨЛӨӨ БҮХИЙ 5 БАНК НИЙТ 1 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАА

2022 ОНД СИСТЕМИЙН НӨЛӨӨ БҮХИЙ 5 БАНК НИЙТ 1 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАА


2018 оноос 2022 оны хооронд системийн нөлөө бүхий таван банкны цэвэр ашиг дунджаар 35.2  хувиар өссөн байна. Үүнд “Хаан банк” ХХК жилд дунджаар 27.2 хувийн өсөлтийг үзүүлж 448.8 тэрбум төгрөг, “Худалдаа хөгжлийн банк” ХХК 50.5 хувийн өсөлтийг үзүүлж 228.0 тэрбум төгрөг, “Голомт банк” ХХК 17.0 хувийн өсөлтийг үзүүлж 100.5 тэрбум төгрөг, “Хас банк” ХХК 49.6 хувийн өсөлтийг үзүүлж 102.2 тэрбум төгрөг, “Төрийн банк” ХХК 163.2 хувийн өсөлтийг үзүүлж 96.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай тус тус ажилласан байна.

2022 оны байдлаар системийн нөлөө бүхий таван банкны нийт цэвэр ашиг 975.6 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 80.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнээс “Худалдаа хөгжлийн банк” ХХК 115.7 хувийн өсөлтийг үзүүлж цэвэр ашгийн хэмжээ 228.0 тэрбум төгрөгт хүрсэн байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ