2023 ОНД ХЯМРАЛ БОЛОХГҮЙ БАЙХ НЬ ХАМГИЙН ТОМ ЭРДСЭЛ
Холбооны Нөөцийн Сангийн (ХНС) мөнгөний хумих бодлого 2023 онд эдийн засгийн хямралаар дуусгавар болохгүй байх нь төв банкийг мөнгөний хумих бодлогоо үргэлжлүүлэх баримтлуулах хамгийн том эрсдэлийг дагуулна хэмээн JPmorgan банкны стратегич Майк Белл Bloomberg TV-ийн ярилцлагад орох үеэрээ онцоллоо.
Ярилцлагыг тодруулбал тэрээр АНУ-ын эдийн засаг 2023 онд эдийн засгийн хямралд орохгүй бол цалингийн өсөлтөөр дамжсан инфляцын дарамт үргэлжлэх, ХНС 2024 онд бодлогын хүүгийн түвшнийг бууруулахгүй байх, бонд болон хувьцааны зах зээл хоёул уналттай байх зэрэг том эрсдэлтэй байна хэмээн онцолсон байна.
JPmorgan банкны стратегич Майк Белл хэдийгээр уг эрсдэлийг онцолсон боловч тус банкны хамгийн өндөр тохиолдох магадлалтай нөхцөл нь 2023 онд эдийн засгийн хямрал болж, 2024 онд ХНС бодлогын хүүгээ бууруулж эхлэх тохиолдол байгаа юм.
Эх сурвалж: businessinsider
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19