2023 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ЭЦЭСТ МУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ 10 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
ОУВС, Дэлхийн банкнаас хөгжингүй болон хөгжиж буй орнуудын хөгжлийн түвшнийг үнэлж, тогтоох хүрээнд хөрөнгийн зах зээлийн хөгжлийн голлох үзүүлэлтүүдэд зах зээлийн үнэлгээ, зах зээлийн үнэлгээний ДНБ-д эзлэх хувь, хөрвөх чадвар, хувьцааны индекс зэрэг индикаторуудыг оруулсан байдаг.
2021 оны жилийн эцэст нийт зах зээлийн үнэлгээ өмнөх онтой харьцуулахад 97.5 хувиар өсөж 6.0 их наяд төгрөгт хүрсэн. 2022 онд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 6888.2 тэрбум төгрөгт хүрч, 2021 оны түүхэн дээд хэмжээтэй харьцуулахад 15 хувиар өссөн бөгөөд уг үзүүлэлт 2021 оны жилийн эцсийн ДНБ-тэй харьцуулахад 15.81 хувийг эзэлж байна.
Монголын хөрөнгийн зах зээл ирэх жилүүдэд өсөх хандлагатай байгаа бөгөөд 2023 оны хагас жилийн эцэст хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 10 их наяд төгрөгт хүрэх төлөвтэй байна.
2022 онд IPO хийсэн системийн нөлөө бүхий 2 банкны P/B дунджаар 1.11 байгаа бөгөөд 2023 онд IPO хийх "Хаан банк" ХХК, "Хас банк" ХХК, "Худалдаа Хөгжлийн Банк" ХХК-ийн P/B өмнөх 2 банкны дундажтай ойролцоо байна гэж үзвэл ХЗЗ-ийн үнэлгээ одоогийн төвшнөөс 3.3 их наяд төгрөгөөр өсөхөөр байгаа юм. (МХБ-д бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж буй нээлттэй хувьцаат компаниудын ханшийн өсөлт бууралтаас үүдэлтэй хөрөнгийн ЗЗҮ-д гарах өөрчлөлт болон шинээр IPO хийхкомпаниудын үнэлгээ, системийн нөлөө бүхий банкнуудын өөрийн хөрөнгийн өсөлтийн хэмжээг тооцоогүй)
Мэдэгдэл: Энэхүү /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа нэг хөрөнгө оруулалтын зөвлөгөө болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК ХХК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19