“АДУУНЧУЛУУН” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО
"Адуунчулуун” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 2-р сарын 18-ны өдрийн №21/01 тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 40 төгрөг буюу нийт 126 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар боллоо.
Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 2021 оны 6-р сарын 30-ны өдрийн дотор "ҮЦТХТ" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэв.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Бусад мэдээ