{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
Advanced Micro Devices компанийн хувьцааны ханш Лхагва гарагийн арилжааны цагт 7.1% өслөө

Advanced Micro Devices компанийн хувьцааны ханш Лхагва гарагийн арилжааны цагт 7.1% өслөө


Хагас дамжуулагч бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Advanced Micro Devices компанийн хувьцааны ханш Лхагва гарагт 7.1% өслөө. Тус компанийн 2023 оны 3-р улирлын борлуулалтын орлого шинжээчдийн хүлээлтийг давсан, компанийн зүгээс 2024 онд AI чип үйлдвэрлэл 2 тэрбум ам.долларын борлуулалттай ажиллах тооцоололтой байгааг мэдэгдсэн нь хувьцааны ханш нэг өдрийн дотор 7.1% өсөхөд гол нөлөөг үзүүлсэн юм.

Шинжээчдийн тус компани дээрх хувьцааны зорилтот ханшийн таамаг өндөр байна. Жишээлбэл:

Morgan Stanley-ийн шинжээч Joseph Moore-ийн зорилтот ханш 138 ам.доллар;

Piper Sandler-ийн шинжээч Harsh Kumar-ийн зорилтот ханш 150 ам.доллар;

KeyBanc Capital Markets-ийн шинжээч John Winh-ийн зорилтот ханш 140 ам.доллар;

Wells Fargo Securities-ийн шинжээч Aaron Rakers-ийн зорилтот ханш 150 ам.доллар;

Эх сурвалж: Bloomberg

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ