{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
“АЙ ТҮҮЛС” ХК 2020 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

“АЙ ТҮҮЛС” ХК 2020 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА


Монголын хөрөнгийн биржийн 2-р ангилалд бүртгэлтэй, мэдээлэл технологийн "Ай түүлс" ХК-ийн 2020 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг гүйцэтгэх захирал Б.Тамир, үнэт цаасны компаниудын шинжээчид болон цахим сүлжээгээр дамжуулан олон нийтэд танилцууллаа. Тайлант хугацаанд: 

  • "Ай түүлс" ХК-ийн нийт борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад  74.6 хувиар өсч, 858.9 сая төгрөгт, цэвэр ашгийн хэмжээ 1.3 дахин өсч өсч, 142.9 сая төгрөгт тус тус хүрсэн үзүүлэлттэй байна.
  • “Айтүүлс” ХК болон “Фибо Глобал” ХХК хамтран “ICS MEET” гэх шинэ бүтээгдэхүүний хөгжүүлэлтийн ажлыг хийж, зах зээлд гаргахад бэлэн болоод байна. Тус аппликейшин нь онлайнаар нэгэн зэрэг 200 - 300 хүн холбогдож видео болон дуун уулзалтийг хийх боломжтой үндэсний хэмжээний анхдагч онлайн хурлын аппликейшн юм.
  • Дархан хотод байрлах дэд бүтэц нь бүрэн шийдэгдсэн, ашиглалтад бүрэн орсон “Айтүүлс” ХК-ийн эзэмшилд буй барилга байгууламжид 2020 оны 3-р улиралд “Модуляр дата төв” ашиглалтад орохоор төлөвлөгдөн, ажиллаж байна. 

"Ай түүлс" ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Бусад мэдээ