{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
“АЙТҮҮЛС” ХК-ИЙН ЦЭВЭР АШИГ 3.4 ДАХИН ӨСЖЭЭ
Хувьцааны зах зээл

“АЙТҮҮЛС” ХК-ИЙН ЦЭВЭР АШИГ 3.4 ДАХИН ӨСЖЭЭ


Өнгөрсөн оны 11 дүгээр сард IPO гаргасан “Айтүүлс” компанийн цэвэр ашиг 2017 онд 3.4 дахин өсөж, 62.9 сая төгрөгт хүрлээ. Мөн борлуулалтын орлого нь жилийн дүнгээр 2.8 дахин өссөнөөр 1.3 тэрбум төгрөгт болсон байна.Үүнд үндсэн бус үйл ажиллагааны орлого дийлэнх хувийг бүрдүүлсэн талаар тус компани мэдээллээ. “Айтүүлс” ХК 2017 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилахгүй байхаар компанийн ТУЗ шийдвэрлэлээ. “Айтүүлс” компани 2011 оноос эхлэн мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд цаашид Дархан хотод модуляр дата төвийн парк барьж цахим мэдээллийн байршуулалт, дамжуулалт, хадгалалтын үйлчилгээг үзүүлэхээр зорьж байгаа юм. Одоогоор дата төвийн барилгын ажил 40 хувьтай байгааг “Айтүүлс” ХК-ийн Гүйцэтгэх захирал И.Алтантулга мэдээлээд байна. Түүнчлэн хувьцааных нь ханш IPO гаргасны дараа хоёр долоо хоногийн хугацаанд 2.5 дахин өсөж, 254 төгрөгт хүрч байжээ. Харин өнөөдрийн байдлаар 148 төгрөг болоод байгаа нь 2018 оны эхэн үеэс 20 хувиар буурсан үзүүлэлт болж байгаа юм.  


Эх сурвалж: BloombergTv.mn


Бусад мэдээ