{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
АЛЛЕН АЙВЕРСОНЫ 32 САЯ АМ.ДОЛЛАРЫН ГЭРЭЭ

АЛЛЕН АЙВЕРСОНЫ 32 САЯ АМ.ДОЛЛАРЫН ГЭРЭЭ


АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 1 удаагийн үнэ цэнтэй тоглогч, 11 удаагийн бүх одод, 4 удаагийн онооны аварга гэх мэт амжилтыг үзүүлж байсан алдарт сагсан бөмбөгч Аллен Айверсон өнгөрсөн хугацаанд 200 орчим сая ам.долларыг салхинд хийсгэж дампуурлаа зарлаад байсан бол “Reebok” компанитай хийсэн гэрээний нэг зүйл заалт түүнд ирээдүйн амьдралынх нь санхүүгийн баталгааг өгсөн юм.

Карьерынхаа туршид тэрээр 150 сая ам.долларыг сагсан бөмбөгөөс, 50 сая ам.долларыг зар сурталчилгаанаас олсон.

Аллен Айверсон нэг сард:

10,000 ам.долларыг хувцас эдлэлд;

10,000 ам.долларыг хүнсний бүтээгдэхүүнд;

10,000 ам.долларыг ресторанд хоол идэх;

30,000 ам.долларыг шөнийн цэнгээний газарт зарцуулдаг байж.  Харин нэрт сагсан бөмбөгч маань ”Reebok” компанитай хийсэн гэрээний 1 заалт “Траст" Сангаас 55 насны төрсөн өдрөөрөө 32 сая ам.долларыг авах эрх үүсгэсэн нь түүнд итгэл найдварыг өгч байсан байна.

Хөрөнгө оруулагч та аливаа хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа өөрийн гарын үсэг зурж буй гэрээнд анхаарал хандуулж хүлээж болох эрсдэлийг бууруулж ирээдүйг харсан шийдвэр гаргах нь зүйтэй гэдгийг дээрх жишээнээс харж болох юм.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ