{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
АМ.ДОЛЛАР ЧАНГАРЧ БУЙ ШАЛТГААН

АМ.ДОЛЛАР ЧАНГАРЧ БУЙ ШАЛТГААН


Ам.доллар 2022 онд дийлэнх валютуудын эсрэг чангараад байгаа билээ. Тодруулбал, ам.долларын бусад валютуудын эсрэг чангарч буйг илэрхийлдэг "DXY" индекс сүүлийн 20 жилийн дээд буюу 2002 оноос хойших хамгийн дээд түвшиндээ очоод байна. 2022 оны эхэн үеэс хойш 9 сарын 14 хүртэлх хугацаанд "DXY" 14.6% чангарсан байгаа бол ам.доллар төгрөгийн эсрэг 13.6% чангарсан байна. 

"DXY" индекс нь 6 төрлийн валютыг жинлэж ам.долларын худалдан авах чадварыг тооцдог. 6 валютад: Евро (Эзлэх жин: 57.6%), Иен (13.6%), Фунт стерлинг (11.9%), Канад доллар (9.1%), Шведийн крон (4.2%), Швейцарын франк (3.6%) ордог.

Ам.долларын индекс чангарахад гол нөлөөлж буй 3 шалтгааныг доор дурдав.

1. Хөрөнгө оруулагчид зах зээл тогтворгүй үед ам.долларыг найдвартай валют гэж үздэг.

2. АНУ нь дэлхийн хамгийн том эдийн засагтай улс юм.

3. Холбооны Нөөцийн Банкнаас (ХНБ) инфляцын эсрэг бодлогын хүүг өсгөж байна. Мөн цаашид ч бодлогын хүүг өсгөх төлөвтэй байгаагийн нөлөө.

Sources: Bloomberg, mongolbank

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ