{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
АМ.ДОЛЛАРЫН ХАНШ СҮҮЛИЙН 3 ЖИЛД ЭРЧИМТЭЙ ЧАНГАРАХАД ЮУ НӨЛӨӨЛӨВ?

АМ.ДОЛЛАРЫН ХАНШ СҮҮЛИЙН 3 ЖИЛД ЭРЧИМТЭЙ ЧАНГАРАХАД ЮУ НӨЛӨӨЛӨВ?


Ам.долларын ханш АНУ-ын онцгой бодлого, тус улсын эдийн засгийн хүчирхэг өсөлтийн нөлөөгөөр цар тахлын үеийн доод хэмжээнээсээ хойш эрчимтэй чангарчээ. 

Сүүлийн 1 жилийн хугацаанд гэхэд ам.долларын худалдан авах чадвар 8.1%-иар дэлхийн голлох валютуудын эсрэг чангарсан байна. Урт хугацаанд авч үзвэл 2012 оноос хойш голлох валютуудын эсрэг чангараад байгаа юм.

Тэгвэл тус валют сүүлийн 3 жилд эрчимтэй чангарахад юу нөлөөлөв?

1. АНУ-ын төв банк 2022 онд бодлогын хүүгээ 1980 оноос хойш хамгийн хурдацтай өсгөж, мөнгөний хумих бодлогын циклд шилжсэн.

2. АНУ-ын эдийн засгийн өсөлт бусад өндөр хөгжилтэй орнуудын эдийн засгийн өсөлттэй харьцуулахад өндөр байна.

3. Дэлхийн даяар тодорхойгүй байдал нэмэгдэх буюу эрсдэл нэмэгдэх үед ам.доллар эрсдэлгүй валют гэж тодорхойлогдох төлөвтэй байдаг.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ