{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
АМ.ДОЛЛАРЫН ХУДАЛДАН АВАХ ЧАДВАР САЙЖИРСААР БАЙНА

АМ.ДОЛЛАРЫН ХУДАЛДАН АВАХ ЧАДВАР САЙЖИРСААР БАЙНА


АНУ-ын ам.долларын худалдан авах чадвар сайн байгаа нь тус улсын өндөр инфляцын нөлөөлөл болон импортын барааны өртгийг бууруулж, АНУ-д чухал ач холбогдол үзүүлж байна.

“The Wall Street Journal’s dollar index” нь энэ жилийн байдлаар 8% өссөн байна. Ам.доллар БНХАУ-ын юанийн эсрэг нь 7%, Японы иений эсрэг 12%, Швейцарын франкын эсрэг 10% орчим тус тус чангараад байна.

Ам.долларын худалдан авах чадвар сайжирч байгаад, АНУ-ын хүүгийн түвшин өндөр байгаа нь гол нөлөөллийг үзүүлж байна. Тухайлбал, АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж 2.9% байгаа нь ХБНГУ-ын ЗГҮЦ-ны өгөөж 0.95%, Английн ЗГҮЦ-ны өгөөж 1.7% болон Японы улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 0.2% хувьтай тус тус харьцуулахад өндөр байж энэ нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж ам.долларын эрэлтийг бий болгож байна.

Тус улсын валютын худалдан авах чадвар сайн байгаа нь импортын барааны өртгийг бууруулах болон өндөр инфляцын эсрэг чухал нөлөөлөл үзүүлж байна. Тодруулбал, Эдийн засагч “Owen Humpage”-ийн 2015 оны судалгаагаар ам.долларын худалдан авах чадвар 1%-аар өсөхөд 6 сар орчмын хугацаанд газрын тосны бус импортын үнийг 0.3%-аар бууруулдаг гэсэн судалгаа байдаг байна.

Энэ бүхнээс дүгнэхэд Холбооны Нөөцийн Сангаас (ХНС) хүүгийн түвшнийг өндөрт барьж байгаа энэ үед ам.долларын худалдан авах чадвар сайн байгаа нь дараагийн ХНС-ийн бодлогын хурлаар бодлогын хүүг өсгөхгүй байхад түлхэц болж болохоор байна. Хэрэв ХНС бодлогын хүүгээ өсгөхгүй бол хувьцааны зах зээл сэргэх суурь нөхцөл бүрдэх сайн хүлээлттэй байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ