{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
“АНД ЭНЕРГИ”-ИЙН ЦЭВЭР АШИГ 121.4 САЯ ТӨГРӨГТ ХҮРЛЭЭ
Компанийн мэдээ

“АНД ЭНЕРГИ”-ИЙН ЦЭВЭР АШИГ 121.4 САЯ ТӨГРӨГТ ХҮРЛЭЭ


Лед гэрэл үйлдвэрлэгч “Анд энерги” компанийн борлуулалтын орлого 2017 онд 944.3 сая төгрөг болж, цэвэр ашгийн хэмжээ 121.4 сая төгрөгт хүрлээ. Борлуулалтын орлогын 60.2 хувийг лед гэрэл, гэрэлтүүлгийн үйлдвэрлэлийн орлого эзэлж байгааг тайландаа тусгасан байна. Харин үлдсэн 39.8 хувийг цахилгаан тоног, төхөөрөмжийн угсралт, засвар үйлчилгээ, үйлдвэрлэлийн автоматжуулалтын ажлын орлого бүрдүүлжээ. Тус компани цаашид жил бүр хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд тохирсон гурваас доошгүй шинэ бүтээгдэхүүнийг гаргахаар төлөвлөж байгаа юм байна. Мөн олон улсын стандартад нийцүүлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр 2018-2021 онд дотоодын гэрлийн зах зээлийн таван хувийг хангах зорилго тавин ажиллаж байгааг “Анд энерги” компани онцоллоо. Тус компани жил бүрийн цэвэр ашгийн 5-8 хувийг ногдол ашигт хуваарилахаар болсон байна. Цаашид ногдол ашигт хуваарилах цэвэр ашгийн хувь хэмжээг жил бүр тогтмол нэмэгдүүлэх бодлого баримтлах ажээ.

“Анд энерги” компани 2017 оны 11 дүгээр сард IPO гаргаснаас хойш 73 удаагийн арилжаагаар 100 гаруй сая төгрөгийн гүйлгээ хийгдээд байгааг Монголын Үнэт цаасны бирж мэдээллээ. “Анд энерги”-ийн хувьцааны ханш сүүлийн гурван сар гаруйн хугацаанд 26.7 хувиар унаад байна. Ингэснээр сүүлийн байдлаар нэгж хувьцаа нь 44 төгрөг болжээ.


Эх сурвалж: BloombergTv.mn  

  


Бусад мэдээ