{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
АНУ ба Хятад улс тарифын хэлэлцээрээ эхлүүлснээр Япон улсын хөрөнгийн зах зээл сэргэлээ

АНУ ба Хятад улс тарифын хэлэлцээрээ эхлүүлснээр Япон улсын хөрөнгийн зах зээл сэргэлээ


Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад улсын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй утсаар ярьж, тун удахгүй тарифын хэлэлцээр эхлүүлэхээр болсноо мэдэгдсэн юм.

Ийнхүү өчигдөр буюу 6-р сарын 9-ний өдөр дэлхийн хоёр том гүрэн тарифын хэлэлцээрээ эхлүүлжээ. 

Уг хэлэлцээрийн хүрээнд талууд газрын ховор элемент болон технологийн бүтээгдэхүүний экспортын хоригоо харилцан багасгах боломжийг судлан ярилцаж, хэлэлцээр 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ үед эдийн засгийн үзүүлэлтүүд  сул гараад байсан Япон улсын хөрөнгийн зах зээл уналтаасаа сэргэж эхэллээ.

Тухайлбал, 5-р сарын 29-нд Nikkei 225 индекс 38,433.0 нэгжид хаагдсан бол 6-р сарын 3-ны өдөр хүртэл 2.6 хувиар унаж, 37,446.8 нэгж болж буурсан. 

Учир нь Япон улсын эдийн засаг 2025 оны I улиралд эцсийн дүнгээр -0.2 хувь агшсан ба тарифын дарамт экспорт эрс буурахад нөлөөлжээ.

Тарифын нөлөөллөөс гадна Япон улсын дотоодын хэрэглээ ердөө 0.1 хувиар өссөн нь эдийн засгийн өсөлтийг давхар хойш нь татсан юм.

Харин АНУ ба Хятад улс хоорондын хэлэлцээрийн мэдээ гарснаар Nikkei 225 индекс огцом уналтаасаа сэргэж өссөөр, 6-р сарын 9-нд 38,276.0 нэгж буюу +2.2 хувийн өсөлттэй хаагдлаа.

Шинжээчдийн үзэж буйгаар хэлэлцээр амжилттай болбол дэлхий даяар худалдааны дайны эрсдэл багасаж, тодорхойгүй байдал буурах тул эдийн засаг цаашид сэргэх хүлээлт үүсгэжээ.

Япон улсын хөрөнгийн зах зээлийн хоног дараалсан өсөлт уг үйл явдлын тод жишээ болж байна. Эдийн засгийн гүйцэтгэл нь сул байгаа хэдий ч тодорхойгүй байдал буурснаар цаашдын төлөв дээрдэнэ гэдэгт хөрөнгө оруулагчид итгэлтэй болох юм.

Мөн АНУ ба Хятад улсын тарифын хэлэлцээрт ахиц гарсаар байвал Япон улстай хийх тарифын хэлэлцээр хурдсаж, ахиц гарах магадлал нэмэгдэнэ гэх хүлээлт бий болжээ.

Мэдэгдэл: Энэхүү /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа нэг хөрөнгө оруулалтын зөвлөгөө болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

"Ти Ди Би Секьюритис ҮЦК" ХХК


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

+976 7010-0261


Бусад мэдээ