{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
АНУ-Д ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ ИРЭХ БОЛОВ УУ?

АНУ-Д ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ ИРЭХ БОЛОВ УУ?


ОХУ болон Украйн улсын дайн, өсөн нэмэгдэж буй инфляц зэрэгтэй холбоотойгоор АНУ-н эдийн засаг ирэх 2023 онд агших магадлал 30 хувь гэж “Goldman Sachs” банкны шинжээчид үзэж байна. Тус банк нь Холбооны Нөөцийн Сангийн (ХНС) 6-р сарын хурлаар бодлогын хүүгийн түвшнийг өсгөх шийдвэр гаргахын өмнө нь дээрх магадлалыг 15 хувь гэж үзэж байсан юм.

“Goldman Sachs” банкны шинжээчид хэрэв цаашид шатахууны үнэ одоогийн түвшинд хадгалагдвал АНУ-д эдийн засгийн хямрал үүсэх магадлалыг илүү өндөр хэмжээнд нэмэгдүүлэх болохыг онцлоод байна. Дэлхийн II-р дайнаас хойш АНУ-н эдийн засаг нийт 14 удаагийн мөнгөний хумих бодлогын циклд орсон ба үүнээс 11 циклийн дараа тус улсын эдийн засаг дунджаар 2 жил хямралтай байсан байна.


МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ