АНУ-ЫН АЖИЛГҮЙДЛИЙН ТҮВШИН ӨСЛӨӨ
АНУ-ын 2-р сарын хөдөлмөрийн зах зээлийн статистик үзүүлэлт өнгөрөгч 7 хоногт зах зээлийн анхаарлыг ихээр татлаа. Эдгээр үзүүлэлтүүд нь инфляцын өндөр түвшний дарамт буурч байгаа дохиог өглөө.
2024 оны 2-р сард АНУ-ын ажилгүйдлийн түвшин 3.7%-иас 3.9% болж өсөлттэй гарлаа. Энэхүү үзүүлэлт нь сүүлийн 2 жилийн хамгийн өндөр үзүүлэлт болоо. Мөн АНУ-ын эдийн засагт 2-р сард 275,000 ажлын байр шинээр бий болжээ. Энэ нь 1-р сарын үзүүлэлт болох 353,000 ажлын байртай харьцуулахад буурсан үзүүлэлт болж хөдөлмөрийн зах зээлийн халалт намжиж байгаа дохиог хөрөнгө оруулагчдад өглөө.
Хөдөлмөрийн зах зээлд халалт намжих нь эрэлтийг бууруулж улмаар инфляцын түвшин буурах эерэг ач холбогдлыг үзүүлэх юм.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2024 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19