АНУ-ын бодлогын хүү дээд хязгаартаа хүрэх нь ойрхон байна
Холбооны нөөцийн сан зах зээл дэх өргөн хүлээлтийн дагуу өнгөрөгч 7 хоногт бодлогын хүүгээ өсгөөгүй буюу хүүгийн түвшний интервалыг 5.25%-5.50%-д хэвээр хадгалсан билээ. Үүний зэрэгцээ Баасан гарагт мэдээлэгдсэн АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татлаа.
Тус улсын ажил олгогчид 10-р сард 150,000 ажлын байр бий болгожээ. Энэ нь шинжээчдийн хүлээлтээс доогуур үзүүлэлт боллоо. Харин АНУ-ын 10-р сарын ажилгүйдлийн түвшин 3.9%-д хүрсэн нь ажилгүйдэл өсөж байгааг илэрхийллээ. Уг хоёр үзүүлэлтээс хөрөнгө оруулагчид хөдөлмөрийн зах зээлийн нягт байдал суларч байна гэх дохиог авсан юм.
Хөдөлмөрийн зах зээл дэх нягт байдал сулрах нь эрэлтийг бууруулах, цалингийн үнийн өсөлтөөр дамжсан инфляцын дарамтыг бууруулахад эерэг нөлөө үзүүлэх юм.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19