{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
2022.03.17

АНУ-ЫН БОДЛОГЫН ХҮҮ НЭМЭГДЛЭЭ


АНУ-ын Холбооны Нөөцийн Сан (ХНС) 2018 оноос хойш анх удаа бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөхөөр шийдвэрлэлээ.


ХНС-ын Нээлттэй Зах Зээлийн Хороо "Эдийн засгийн идэвхжил, ажил эрхлэлтийн үзүүлэлтүүд бэхжиж, сүүлийн саруудад ажлын байр олширч, ажилгүйдлийн түвшин мэдэгдэхүйц буурчээ. Инфляц өндөр хэвээр байгаа нь цар тахал, эрчим хүчний үнийн өсөлт гэх мэт өргөн хүрээний дарамттай холбоотой эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэргүй байдлаас үүдэлтэй байна." хэмээн мэдэгдээд байгаа ба дараагийн хурлуудаар ХНС өөрийн балансын хэмжээг бууруулах тухай хэлэлцэхээр байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар энэ онд зургаан удаагийн хурлаар бодлогын хүүгээ дахин өсгөх ба 2022 оны эцсээр ХНС-ын бодлогын хүү 1.9%, 2023 онд 2.8 хувьд хүрэх төлөвтэй байна.


МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ