{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
АНУ-ЫН ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ, 2013-2022

АНУ-ЫН ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ, 2013-2022


Дэлхийн хувьцааны зах зээлийн 60% орчмыг эзэлдэг АНУ-ын хувьцааны зах зээл 2013 оноос 2021 оны 9 жилийн хугацаанд бусад орнуудаас илүү өндөр гүйцэтгэлтэй байсан билээ. Харин 2022 онд тус улсын зах зээл 20% буурч удаан хугацаанд үргэлжилсэн өсөлтөө алдсан нь хөрөнгө оруулагчдад 2023 онд зах зээлийн хөдөлгөөн хэрхэх бол гэдэг асуултыг үүсгээд байна.

Бидний хувьд БНХАУ, Европын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл сайжирч, ам.долларын худалдан авах чадвар суларч байгаатай холбоотойгоор богино хугацаандаа хөгжиж буй орны зах зээлийн хувьцаанууд АНУ-ын хувьцаануудаас илүү сайн гүйцэтгэлтэй байна гэх хүлээлттэй байна.

Тодруулбал, БНХАУ нь 3 жил үргэлжилсэн цар тахлын хязгаарлалтаа цуцлахын зэрэгцээ төрийн өмчит банкнуудаараа дамжуулан хөнгөлөлттэй зээл олгож буй нь улсын эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлж байна. Европын хувьд ОХУ, Украины дайнаас үүдсэн эрчим хүчний шок намжиж эдийн засгийн төсөөлөл нь 2022 оны гутранги үзэлтэй харьцуулахад нэмэгдэж байна. Энэ нь ам.долларын ханш сулрахад нөлөөлж улмаар хөгжиж буй орнуудын хувьцааны зах зээл өсөхөд дэмжлэг үзүүлнэ гэх хүлээлттэй байгаа юм.

Тэмдэглэл: АНУ-ын хувьцааны зах зээлийг MSCI USA индексээр төлөөлүүлсэн бөгөөд 2012 оны жилийн эцсийн нэгжийг 100-д хөрвүүлж тооцсон болно.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ