АНУ-ЫН ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ: 2022.11.11
АНУ-ын 10-р сарын инфляцын түвшин 8.2%-иас 7.7%, хоол хүнс болон эрчим хүчний нөлөөг хасаж тооцсон суурь инфляцын түвшин 6.6%-иас 6.3% болж буурлаа.
Өндөр инфляцын дарамт хүлээлтээс давж буурсан нь Холбооны Нөөцийн Сангаас (ХНС) бодлогын хүүгээ дахин 75 суурь нэгжээр өсгөх хүлээлтийг багасгаж улмаар Пүрэвт гарагт S&P 500 индекс 5.5%-иар өслөө. (ХНС 12-р сарын бодлогын хурлаараа бодлогын хүүгээ 50 суурь нэгжээр өсгөх хүлээлттэй байна.)
Дараах зурагт S&P 500 индекс дэх компаниудаас Пүрэв гарагт хамгийн өндөр өсөлттэй болон бууралттай байсан компаниудыг үзүүллээ.
Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа явуулдаг "Invesco Ltd." (IVZ +17.85%) хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол эрүүл мэнд, мэс засал, гоо сайхны бүтээгдэхүүн борлуулдаг "McKesson Corporation" (MCK -4.12%) хувьцааны ханш хамгийн өндөр бууралттай байлаа.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19