АНУ-ЫН САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ
АНУ-ын инфляцын түвшин хүлээлтээс өндөр гарсан нь Холбооны Нөөцийн Сангаас (ХНС) хүүгийн хэмжээг нэмэглүүлэхэд хүргэх эсэх талаар асуудал анхаарлын төвд байна. Сүүлийн 30 жилд ажиглагдаагүй энэхүү инфляцын түвшин нь хөрөнгө оруулагч нарын дунд нийлүүлэлтийн асуудалтай холбоотой юу эсвэл мөнгөний зөөлөн бодлого болон сангийн тэлэх бодлоготой холбоотой эрэлтийн огцом өсөлтөөс илүү хамааралтай юу эсэх, цаашлаад ХНС эрэлтийг бууруулах зорилгоор хүүгийн түвшинг нэмэгдүүлэх үү гэдэг дээр маргаан үүсгээд байна.
Зарим нэгэн шинжээчид ХНС-аас хүүгийн түвшинг нэмэгдүүлэх нь зээлийн үйл ажиллагааг идэвхжүүлж, илүү их үнийн дарамт үүсгэх эрсдэл байгааг тодотгож байна. Тус шинжээчдийн үзэж байгаагаар:
- Банкуудыг АНУ-ын ЗГҮЦ эсвэл моргейжийн зээлд их хэмжээгээр хөрөнгө оруулах сонирхолтой болгосон байна.
- Цаашлаад банкууд өмнө нь мөнгөний зах зээлийн сангуудаас эх үүсвэр татдаг байсан бол өдгөө эх үүсвэрийн ихэнх хэсгийг хадгаламж буюу хамгийн хямд өртөгтэй эх үүсвэр эзлэж эхлээд байна.
- Тиймээс төв банкнаас хүүгийн хэмжээг нэмэгдүүлбэл энэ нь заавал байлгах нөөцөд тооцох хүүгийн хэмжээг нэмэгдүүлэх замаар банкуудын нийт хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлж харин эх үүсвэрийн зардалд нөлөө үзүүлэхгүй байх магадлалтай.
Энэхүү нөхцөл байдал нь ХНС-д сүүлийн үед тулгараад байгаа бодит хүүний асуудлын үргэлжлэл гэж ойлгож болох юм. ХНС өөрийн балансаа тогтворжуулж, хүүг нэмэгдүүлсэн ч энэ нь бодит өгөөжийг улам бууруулах буюу ХНС мөнгөний бодлогийг хатуу болгоход зах зээлийн хариу үйлдэл эсрэгээрээ байх магадлалтай гэсэн үг юм.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2021 © Ти Ди Би Капитал ҮЦК ХХК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19