{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
АНУ-ын ТӨВ БАНК СҮҮЛИЙН УДАА БОДЛОГЫН ХҮҮГЭЭ ӨСГӨНӨ

АНУ-ын ТӨВ БАНК СҮҮЛИЙН УДАА БОДЛОГЫН ХҮҮГЭЭ ӨСГӨНӨ


АНУ-ын төв банк буюу Холбооны нөөцийн сан Пүрэв гарагийн 02:00 цагт Мөнгөний бодлогын шийдвэрээ танилцуулна. Сүүлийн 2 сарын орчмын хугацаанд банкны салбарын хөрвөх чадварын эрсдэлтэй холбоотойгоор төв банкны бодлогын хүү өндрөөр өсөх хүлээлт зах зээлд эрс буурсан билээ.

Гэсэн хэдий ч дийлэнх хөрөнгө оруулагчид болон эдийн засагчид төв банкийг инфляцыг бууруулахын тулд сүүлийн удаа бодлогын хүүгээ 0.25%-иар өсгөнө гэдэгт санал нэгдэж байна. Хэрэв төв банк бодлогын хүүгээ 0.25%-иар өсгөвөл энэ нь 2022 оны 3-р сараас хойших 10 удаа дараалсан бодлогын хүүг өсгөсөн тохиолдол болох юм.

Бидний хувьд АНУ-ын төв банкийг энэ удаагийн Мөнгөний бодлогын хурлаар бодлогын хүүг 0.25%-иар өсгөнө гэж таамаглаж байна. Харин бодлогын хүүг 2023 дуустал бууруулахгүй гэж бодож байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ