АНУ-ын ТӨВ БАНКНЫ МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХУРАЛ
АНУ-ын төв банк буюу Холбооны Нөөцийн Сан (ХНС) 2-р сарын 1-нд Мөнгөний бодлогын хурлын шийдвэрээ танилцуулна. ХНС эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзэж бодлогын хүүгээ 0.25%-иар өсгөж зорилтот хүүг 4.50%-4.75%-д хүргэх төлөвтэй байна.
2023 онд БНХАУ-ын цар тахлын хөл хорионы сулрал, олон улсын зах зээлд эрчим хүчний төрлийн түүхий эдийн үнэ буурч байгаа болон инфляцын дарамт буурч буй нь хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлж улмаар S&P 500 индекс 4.6%, DJIA индекс 1.72%, NASDAQ Composite индекс 8.9% тус тус оны эхэн үсэс хойш өсжээ.
Гэвч АНУ-ын хувьцааны зах зээлийн гол индексүүд ХНС-ийн Мөнгөний бодлогын хурлын шийдвэрийн дараа унаж болзошгүй байна.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19