{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
АНУ-ын ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ AA+ БОЛЛОО

АНУ-ын ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ AA+ БОЛЛОО


Мягмар гарагт Fitch үнэлгээний агентлаг АНУ-ын Засгийн газрын зээлжих зэрэглэлийг бууруулсан нь Цагаан ордны дургүйцлийг хүргэж, хөрөнгө оруулагчдыг гайхшируулаад байна.

Үүний хариуд хөрөнгө оруулагчид АНУ-ын хувьцаанаас гарч засгийн газрын бонд болон бэлэн мөнгө гэх мэт аюулгүй хөрөнгө оруулалтын сонголтуудыг эрэлхийлээд байгаа юм.

АНУ-ын санхүүгийн байдал ирэх 3 жилд муудах төлөвтэй гэж Fitch үзжээ. Энэ нь АНУ-ын "Өрийн таазны" хэлэлцээр дахин сунжирч, тус улсын өрийн дарамт нэмэгдэх эрсдэл бодитой гэж үзсэнтэй холбоотой байна.

Мөн тус үнэлгээний агентлаг “АНУ-ын засаглалын стандарт нь төсвийн болон өрийн тал дээр сүүлийн 20 жилийн хугацаанд тогтмол муудаж байна" гэж мэдэгдлээ. Уг шийдвэрийг тус улсын Сангийн сайд Жанет Йеллен “Дур зоргоороо, хуучирсан мэдээлэлд үндэслэсэн байна” гэж шүүмжлээд байна.

Хамгийн өндөр нөлөөтэй зээлжих зэрэглэлийн 3 үнэлгээний агентлагууд дундаас хамгийн сүүлд “Standard & Poor's” АНУ-ын зээлжих зэрэглэлийг 2011 онд AA+ түвшин рүү бууруулж байсан юм.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ