{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
АНУ СТРАТЕГИЙН НӨӨЦӨӨСӨӨ ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН ИХ ГАЗРЫН ТОСЫГ ЗАХ ЗЭЭЛД НИЙЛҮҮЛЭХЭЭР БОЛОВ

АНУ СТРАТЕГИЙН НӨӨЦӨӨСӨӨ ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН ИХ ГАЗРЫН ТОСЫГ ЗАХ ЗЭЭЛД НИЙЛҮҮЛЭХЭЭР БОЛОВ


АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа ирэх 6 сарын хугацаанд өдөрт 1 сая баррель газрын тос нийлүүлэхээр болжээ. Цагаан ордон түүхий нефтийн үнийг бууруулах зорилгоор АНУ-ын яаралтай нөөцөөс 180 сая баррель газрын тосыг зах зээлд нийлүүлэх тухай зарлаж, нийлүүлэлтээ нэмэгдүүлээгүй дотоодын газрын тосны зарим компаниудыг шийтгэнэ хэмээн мэдэгдээд байна.

Пүрэв гарагт ерөнхийлөгч Жо Байден энэ алхам нь олон айл өрхийн санхүүг хохироож буй шатахууны үнийг бууруулах зорилготой гэж мэдэгдсэн. Мөн тэрээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украин улс руу түрэмгийлсэнтэй холбоотойгоор барууны хориг арга хэмжээний үр дүнд үүссэн ОХУ-ын нефтийн импортод үзүүлэх нөлөөг дурдаж, газрын тосны үнэ "дарангуйлагч дайн зарлах эсэхээс хамаарах ёсгүй" хэмээн нэмж хэлсэн байна.

Өдөрт 1 сая баррель газрын тос нийлүүлэх нь өнөөг хүртэл зарласан хамгийн том хэмжээний нийлүүлэлт болохоор байгаа бөгөөд уг нийлүүлэлт нь 6 сарын хугацаанд үргэлжилбэл АНУ-ын стратегийн газрын тосны нөөцийн ойролцоогоор гуравны нэгийг шавхаж, газрын тосны нөөцийг 1984 оноос хойших хамгийн доод түвшинд хүргэхээр байгаа юм.


Бусад мэдээ