APPLE-ийн 3-р УЛИРЛЫН ТАЙЛАН
Apple компанийн 3-р улирлын борлуулалтын орлого болон цэвэр ашиг Уолл Стритийн шинжээчдийн таамгийг давлаа. Шинжээчид дэлхийн эдийн засгийн таагүй байдлыг харгалзан үзэж тус компанийн ашигт ажиллагаанд доогуур хүлээлттэй байсан юм.
3-р улиралд, борлуулалтын орлого 90.1 тэрбум ам.доллар болсон нь жилийн өмнөх мөн үеэс 8%, нэгж хувьцаанд ногдох ногдол ашиг (EPS-Diluted) 1.29 ам.доллар болсон нь жилийн өмнөх мөн үеэс 4% тус тус өссөн үзүүлэлт боллоо. Компанийн борлуулалтын орлого хүлээлтээс өндөр гарсанд, Mac-ийн боруулалтын орлого өндрөөр өссөн нь гол нөлөөг үзүүлжээ. Тодруулбал, Mac-ийн боруулалтын орлого 11.5 тэрбум ам.долларт хүрсэн нь шинжээчдийн 9.36 тэрбум ам.долларын хүлээлтээс 23%-иар өндөр үзүүлэлт болсон юм.
Боруулалтыг сегментээр нь авч үзвэл АНУ, Европ, БНХАУ болон бусад Азийн орнуудад өсөлттэй гарсан бол Япон улс дах борлуулалтын орлого бууралттай гарсан байна.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19