{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
APPLE КОМПАНИ "iPhone 14" ШИНЭ ЗАГВАРЫН ГАР УТСАА ТАНИЛЦУУЛНА

APPLE КОМПАНИ "iPhone 14" ШИНЭ ЗАГВАРЫН ГАР УТСАА ТАНИЛЦУУЛНА


"Apple" компани "iPhone 14" болон "Apple Watch"-ийн шинэ загваруудыг 9 сарын 8-нд танилцуулахаар болжээ. Уг танилцуулга "Far out." гэх нэртэйгээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд компанийн веб сайтаар шууд дамжуулагдах байна. 

"iPhone"-ийн шинэ загварын танилцуулга компанийн хувьд үргэлж том үйл явдал байсаар ирсэн билээ. Учир нь "iPhone" гар утас нь компанийн нийт борлуулалтын орлогын дийлэнх хувийг эзэлдэг. 2021 оны хувьд нийт борлуулалтын орлогын 52.5%-ийг (366 тэрбум ам.доллар) эзэлсэн. 

Уг танилцуулгаар "iPhone 14"-ийн 4 загвар, "Apple Watch"-ийн 3 шинэ хувилбар танилцуулагдах төлөвтэй байна. Энэ жилийн дийлэнх сайжруулалт "iPhone 14 Pro"-д хийгдсэн бөгөөд камерын нягтаршил сайжирсан, батарейны ашиглалтын хугацаа уртассан болон камерын систем шинэчлэгдсэн хүлээлттэй байна.

Sources: Company reports, Bloomberg

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ