{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
APPLE КОМПАНИЙН ХҮЛЭЭЖ БОЛЗОШГҮЙ АЛДАГДАЛ

APPLE КОМПАНИЙН ХҮЛЭЭЖ БОЛЗОШГҮЙ АЛДАГДАЛ


Apple компанийн удирдлагууд БНХАУ дахь коронавирусын тархалтаас үүсэх нийлүүлэлтийн сүлжээний тасалдал болон үйлдвэрлэлийн зогсолт зэрэг тулгарах магадлал өндөртэй шалтгаануудын улмаас ирэх улиралд 8 тэрбум ам.долларын хохирол амсаж болзошгүйг анхаарууллаа.

Пүрэв гарагт Apple компанийн үйлдвэрлэлийн орлого жилийн өмнөхөөс 9 хувиар өсөж 97.3 тэрбум ам.доллар болоод байсан нь шинжээчдийн таамаглаж байсан 94.1 тэрбум ам.доллароос өндөр байж хувьцааны ханш цагийн дотор 2 хувиар өсөөд байсан хэдий ч удирдлагууд компанийн өмнө тулгарч буй сорилтуудыг дурдсаны дараагаар хувьцааны ханш 4 гаруй хувиар буурсан юм.

Apple компанийн орлогын тайлангаас голлох мэдээллүүдийг дурдвал үйлчилгээний салбараас олсон орлого 17 хувиар өсөж, 19.8 тэрбум ам.доллар болсон байсан ба энэ нь App Store-ийн орлого, iCloud-н захиалга болон дуу хөгжим болон өсөн нэмэгдэж буй дижитал үйлчилгээний өсөлттэй шууд холбоотой байна. Mac-ийн орлого 15 хувиар өсөж 10.4 тэрбум ам.долларт хүрсэн бол цаг болон AirPods зэрэг төхөөрөмжүүдийн орлого 12 хувиар мөн өсөж, 8.8 тэрбум ам.доллар болсон байна.

Борлуулалтыг бүс нутгаар нь авч үзвэл Америк тивд борлуулалт 19 хувиар өсөж 40 тэрбум ам.доллар, Европ дахь борлуулалт 4.6 хувиар өсөж 23.3 тэрбум ам.доллар, БНХАУ (Greater China) дахь борлуулалт 3.5 хувиар нэмэгдэж 18.3 тэрбум ам.доллар тус тус болжээ. Япон улсын хувьд өөрчлөлт бага буюу 7.7 тэрбум ам.доллар байсан бол Ази, Номхон далайн орнууд дахь борлуулалт 6.7 хувиар буурч 7 тэрбум ам.долларт хүрчээ.

БНХАУ-д коронавирусын тархалт их байгаатай холбоотойгоор бодлого боловсруулагчид хөл хорионы хязгаарлалтыг хэвээр хадгалж буй нь Apple компанийн нийлүүлэлтийн сүлжээний тасалдал, үйлдвэрийн зогсолт зэрэг асуудлуудыг үүсгээд байна. Уг асуудлуудаас дүгнэхэд Apple компанийн хувьцааны ханш богино хугацааны уналттай байх магадлал өндөр байна.

Apple Inc. CONDENSED CONSOLIDATED STATEMENTS OF OPERATIONS (Unaudited)

https://www.apple.com/newsroom/pdfs/FY22_Q2_Consolidated_Financial_Statements.pdf


МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ