{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
АПУ ХК /APU/ 2023 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН НИЙТЛЭГДЛЭЭ

АПУ ХК /APU/ 2023 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН НИЙТЛЭГДЛЭЭ


Монголын Хөрөнгийн Биржийн I-р ангилалд бүртгэлтэй АПУ ХК /APU/ 2023 оны жилийн эцсийн тайлангаа танилцууллаа.

Тус компанийн борлуулалтын орлого 2023 оны тайлант жилд 1.1 их наяд төгрөгт хүрч жилийн өмнөх үеэс 29.5% өссөн үзүүлэлттэй гарсан боловч цэвэр ашиг нь 116.45 тэрбум төгрөг болж буурчээ.

АПУ ХК /APU/ хувьцааны ханш 2024 оны 2 сарын 29-ний өдөр 1,136.0 төгрөг дээр хаагдсан бөгөөд 1.21 их наяд төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй байна. Тус компанийн P/E харьцаа 10.37, P/B харьцаа 1.78, эзний өмчийн өгөөж (ROE) 17.73% байна.

АПУ ХК /APU/ 2023 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 45 төгрөгийн ногдол ашиг тараасан. 2023 оны сүүлийн хагас жилийн цэвэр ашгаас 44 төгрөгийн ногдол ашиг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилна гэж зарлаад байгаа юм. Тус компанийн хувьцааны ногдол ашгийн жилийн өгөөж 7.83% байна.

Жич: Харьцаа үзүүлэлтүүд нь шинжээчийн тооцоолол болно.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2024 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ