"АПУ” ХК-ИЙН НОГДОЛ АШГИЙН ТУХАЙД
"АПУ” ХК нь 2022 оны эхний хагас жилийн санхүүгийн үр дүнг харгалзан нийт хувьцаа эзэмшигчдэдээ нэгж хувьцаанд 45 төгрөгийн ногдол ашиг тараахаар болсон билээ. Хэрэв "АПУ” ХК нь 2022 оны сүүлийн хагас жилд 2021 оныхтой адил нэгж хувьцаанд 60 төгрөгийн ногдол ашиг тараана гэж үзвэл хувьцаа эзэмшигчид энэ оны тайлант жилд нийтдээ 105 төгрөгийн ногдол ашиг хүртэх боломжтой байна.
Хэрэв тус компанийн хувьцааг 2022 оны 3-р сарын 31-ний өдөр худалдан авсан гэж үзвэл ногдол ашгийн өгөөж дээрх нөхцөлөөр 6.68% болох юм. (+ Ханшийн зөрүүний өгөөж)
Харин өнөөдөр авсан гэж үзвэл сүүлийн хагас жилийн ногдол ашгийг авч, ногдол ашгийн өгөөж 4.27% болох юм. (+ Ханшийн зөрүүний өгөөж)
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19