"АРД ДААТГАЛ" ХХК НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛЛОО
"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/74 тоот тушаалаар “Ард даатгал” ХХК-ийн нэг бүр нь 200 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, нийт 25 сая ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлийн I ангилалд бүртгэснийг Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хурлаар хэлэлцэж, тус компанийн нийт гаргасан хувьцааны 30 хувь буюу 7.5 сая ширхэг хувьцааг нэг бүрийг нь 700 төгрөгийн тогтоосон үнээр олон нийтэд санал болгон худалдахыг зөвшөөрсөн байна.
Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж
Бусад мэдээ