"АРД КРЕДИТ ББСБ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
"Ард Кредит ББСБ” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны 9-р сарын 7-ны өдрийн 2019/23 тоот тогтоолын дагуу эчнээ санал хураалт явуулахаар болсон байна.
Эчнээ санал хураалтаар шийдвэрлэх асуудал: "Ард Кредит ББСБ" ХК-ийн дүрмийг шинэчилсэн найруулгаар батлах
Эчнээ санал хураалтанд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр
Эчнээ санал хураалт явуулах хугацаа: 2019 оны 10-р сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл
Эчнээ санал хураалтын материалтай танилцах: 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө ажлын өдрүүдэд 09-18 цагийн хооронд Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж-2, Ард санхүүгийн нэгдлийн байр, 2 давхар хаягаар эсвэл цахимаар ardcredit.shareholdersmeeting@gmail.com хаягаар саналаа ирүүлэх боломжтой.
Зохион байгуулах комисс: Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж-2, Ард санхүүгийн нэгдлийн байр, 2 давхар, Утас: 77003322, 80114871
Хувьцаа эзэмшигчид өөрийн биеэр эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан өөрийн харилцдаг үнэт цаасны компанид хандан санал авах хуудас бөглөх замаар эчнээ санал хураалтанд оролцох боломжтой.
Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж