"АРД КРЕДИТ ББСБ" ХК ОЛОН НИЙТЭЭС ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ТАЙЛАН ИРҮҮЛЛЭЭ
Монголын хөрөнгийн биржид 2019 онд шинээр үнэт цаасаа бүртгүүлж, олон нийтээс 5.2 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн "Ард Кредит ББСБ" ХК нь татан төвлөрүүлсэн хөрөнгийг 2019 оны 9-р сарын 13-ны өдрийн байдлаар дараах байдлаар зарцуулсан тухай тайлан ирүүлсэн байна. Үүнд:
- Зээл олголт-4.9 тэрбум төгрөг;
- Маркетингийн зардал -205.5 сая төгрөг;
- Мэргэжлийн байгууллагуудын төлбөр, шимтгэл, хураамж -276.5 сая төгрөг;
- Хэвлэл танилцуулганы зардал -54.4 сая төгрөг.
Тайлангийн дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.
Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж
Бусад мэдээ