{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
"АРД КРЕДИТ ББСБ" КОМПАНИ НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛЛОО

"АРД КРЕДИТ ББСБ" КОМПАНИ НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛЛОО


Image result for монголын хөрөнгийн бирж"Монголын  хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/133 тоот тушаалаар “Ард Кредит ББСБ” ХК-ийн нийт  280,000,000 ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлийн II ангилалд бүртгэснийг Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 1  дүгээр сарын 9-ний өдрийн хурлаар хэлэлцэж, 03 тоот тогтоолоор нийт гаргасан хувьцааны 25 хувь буюу 70 сая ширхэг хувьцааг нийтэд санал болгон худалдах зөвшөөрлийг олгосон байна.

Тус  компани олон нийтэд арилжаалах хувьцааны 50 хувь буюу 35 сая ширхгийг стратегийн хөрөнгө оруулагчдад тогтоосон үнийн аргаар буюу нэгжийн үнийг 70 төгрөгөөр, үлдсэн 50 хувь буюу 35 сая ширхгийг захиалгын бүртгэлийн аргаар нэгжийн үнийг 70-85 төгрөгөөр нийтэд санал болгон худалдаж, нийт 4.9-5.4 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж буй бөгөөд үүнийг зээлийн эх үүсвэрийг санхүүжүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд зарцуулах юм. 

Энэхүү хувьцааны андеррайтингийн үйлчилгээг “Ард Капитал групп ҮЦК” ХХК, аудитын үйлчилгээг “Далай Ван Аудит” ХХК, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг “Өмгөөллийн И Эл Си” ХХН, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээг “БДО Аудит" ХХК тус тус үзүүлж байна.


Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж


Бусад мэдээ