“АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ” ХК 2020 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА
Монголын Хөрөнгийн Бирж (МХБ)-ийн бүртгэлтэй хувьцаат компаниудын хагас жилийн санхүү үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд танилцуулах 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн үйл ажиллагаанд "Ард Санхүүгийн Нэгдэл" ХК-ийн Хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал Э.Амарбаясгалан оролцож тайлангаа танилцууллаа.
"Ард Санхүүгийн Нэгдэл" ХК нь өмнөх оны 2-р улирлын байдлаар 1.7 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол 2020 оны эхний хагасын байдлаар 777.1 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Тайлант хугацаанд дараах голлох үр дүнд хүрсэн байна. Үүнд:
- Нийт хөрөнгийн хэмжээ 73.3 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 200 сая төгрөгөөр буюу 1 хувиар өсчээ.
- Хөрөнгө оруулалтын орлого өссөнөөр хагас жилийн байдлаар 777.9 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.
- Ард Апп-ыг хөгжүүлэн 3.0 хувилбарыг гаргаснаар илүү олон шинэлэг үйлчилгээг харилцагчдадаа санал болгож байгаа бөгөөд Хөрөнгө оруулагч үндэстэн Европт, Хувьцаатай хүүхэд- Ирээдүйн эзэд зэрэг аянг амжилттай өрнүүлж байна.
- Хамтын хөрөнгө оруулалтын сан байгуулах "Ард Менежмент" ХХК-ийн хүсэлтийг СЗХ-оос зөвшөөрсний дагуу энэ оны хоёрдугаар хагаст "Үндэсний Хувьчлалын Сан"-г үүсгэн байгуулж, олон нийтээс хөрөнгө төвлөрүүлэхээр ажиллаж байна. Энэхүү сан үүсгэн байгуулагдсанаар Монголд олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлэх анхны хөрөнгө оруулалтын сан болох юм.
“Ард Санхүүгийн Нэгдэл" ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Бусад мэдээ