{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ASPIRE MINING: "НҮҮРСТЭЙ" ТӨСЛИЙН НҮҮРС САЙН ЧАНАРЫНХ БОЛОХЫГ ТОГТООСОН

ASPIRE MINING: "НҮҮРСТЭЙ" ТӨСЛИЙН НҮҮРС САЙН ЧАНАРЫНХ БОЛОХЫГ ТОГТООСОН


“Нүүрстэй" төслийн коксжих нүүрсний дээжид хийсэн шинжилгээгээр сайн чанарын нүүрс болохыг нь тогтоосон талаар “Aspire Mining” компани мэдээллээ.

 "Нүүрстэй төслийн коксжих нүүрсийг Япон, БНСУ-ын ган үйлдвэрлэгчдээс гадна өндөр чанарын нүүрс хэрэглэдэг БНХАУ-ын ган хайлуулах үйлдвэрүүд худалдан авах боломжтой гэдгийг энэхүү шинжилгээний дүн харууллаа" гэж “Aspire Mining” компанийн тэргүүн Дэвид Паул мэдэгдлээ. Мөн тэрбээр "Монгол Улс дэлхийн гангийн салбарт өндөр чанартай коксжих нүүрс нийлүүлэх боломжтой гэдгийг нотоллоо" гэж онцолсон байна.

 Энэхүү мэдээлэлтэй зэрэгцээд тус компанийн хувьцааны ханш Австралийн Хөрөнгийн биржид 4.35 хувиар өслөө. “Нүүрстэй” төсөл нь Хөвсгөл аймагт байрладаг, Эрдэнэтийн төмөр замтай холбогдсон юм. Хамгийн сүүлд хийсэн өрөмдлөгийн дүнд жорк стандартаар 4.7 сая тонн таамаг, 8.1 сая тонн боломжит нүүрсний нөөцтэй болохыг “Aspire Mining” компани мэдээллээ. Үүнээс гадна Овоотын коксжих нүүрсний төслийн 90 хувийг эзэмшиж байгаа тус компани Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэхээр зорьж байна.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Бусад мэдээ