{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
АТАР ӨРГӨӨ ХК-ИЙН ТЕНДЕР АРИЛЖАА ЯВАГДЛАА

АТАР ӨРГӨӨ ХК-ИЙН ТЕНДЕР АРИЛЖАА ЯВАГДЛАА


Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх заалтад заасан "Компанийн хувьцаа эзэмшигч дангаараа буюу холбогдох этгээдтэй хамтран, эсхүл хувьцаа эзэмшдэггүй этгээд тухайн компанийн хувьцааг бүхэлд нь, эсхүл хувьцааны хяналтын багцаас дээш хувийг худалдан авахаар сайн дурын үндсэн дээр санал гаргана" гэж заасныг удирдлага болгон “Таван Богд Инвест” ХХК нь МХБ-ийн үнэт цаасны 2-р ангилалд бүртгэлтэй “Атар-Өргөө” ХК-ийн 174,136 ширхэг энгийн хувьцааг нэг ширхгийг 60,200 төгрөгөөр худалдан авах санал гаргасан. Хувьцааг худалдан авах тендер саналыг 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 13:00 цаг хүртэл авсан бөгөөд “Атар-Өргөө” ХК-ийн 44% буюу 76,713 ширхэг хувьцааны 4,618,122,600 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа хийгдсэн байна.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж


Бусад мэдээ