АТАР ӨРГӨӨ ХК-ИЙН ТЕНДЕР АРИЛЖАА ЯВАГДЛАА
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дэх заалтад заасан "Компанийн хувьцааны хяналтын багцыг дангаараа буюу холбогдох этгээдтэй хамтран худалдан авсан хувьцаа эзэмшигч нь Компанийн тухай хуулийн 57.1-д заасан үүргээ хэрэгжүүлэх үндсэн дээр компанийн хувьцааг худалдан авах санал гаргана" гэж заасныг удирдлага болгон “Таван Богд Инвест” ХХК нь МХБ-ийн үнэт цаасны 2-р ангилалд бүртгэлтэй “Атар-Өргөө” ХК-ийн 97,423 ширхэг энгийн хувьцааг нэг ширхгийг 60,200 төгрөгөөр худалдан авах санал гаргасан. Хувьцааг худалдан авах тендер саналыг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 13:00 цаг хүртэл авсан бөгөөд “Атар-Өргөө” ХК-ийн 43 ширхэг буюу 2,592,900 төгрөгийн үнийн дүн бүхий тендер арилжаа хийгдсэн байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ