Азийн зах зээлд хувьцаанууд уналттай байна
Азийн зах зээлд хувьцааны үнэ Пүрэв гарагт эрчимтэй унаж байна. БНХАУ-ын эдийн засаг агшиж дефляцитай нүүр тулж, экспорт 7-р сард их хэмжээгээр буурсан гэдэг таагүй мэдээнүүд нь хөрөнгө оруулагчдын санааг зовоогоод байгаа юм.
Мөн АНУ-ын ерөнхийлөгч Байден Лхагва гарагт АНУ-аас БНХАУ-ын зарим нарийн технологит хөрөнгө оруулалт хийхийг хориглосон шийдвэр нь тус уналтад нөлөөлж байна. Япон улсаас бусад Ази Номхон далайн бүсийн хувьцааны MSCI өргөн хүрээний индекс (MIAPJ0000PUS) 0.33%-иар буурч, хоёр дахь долоо хоног дараалан алдагдал хүлээх төлөвтэй байна. Харин БНХАУ-ын CSI 300 индекс 0.1%-иар, Хонг Конгын Hang Seng индекс (HSI) 0.6%-иар тус тус унасан байна.
Нөгөө талаасаа хөрөнгө оруулагчид АНУ-ын инфляцын талаарх чухал тайланд хүлээлт үүсгэж зах зээл дэх арилжааны идэвх багасаад байна.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19