{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
БААВГАЙН ЗАХ ЗЭЭЛ ДУУСААГҮЙ БОЛОХЫГ ИЛТГЭХ 3 ДОХИО

БААВГАЙН ЗАХ ЗЭЭЛ ДУУСААГҮЙ БОЛОХЫГ ИЛТГЭХ 3 ДОХИО


Төв банкнууд бодлогын хүүгээ дээд хязгаартаа хүргэх нь дөхсөн, БНХАУ-ын 0-Ковид бодлогын сулрал болон олон улсын зах зээлд эрчим хүчний төрлийн түүхий эдийн үнэ бууралттай байгаа нь 2023 онд хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эергээр нөлөөлж байна. 

Зах зээлийг төлөөлөх гол индексүүдийг авч үзвэл 2023 онд S&P 500 индекс 6.3%, технологийн NASDAQ Composite индекс 12.6% тус тус өсжээ. 

Гэвч баавгайн зах зээл дуусаагүй байж болох юм. Баавгайн зах зээл дуусаагүйг илэрхийлэх 2 дохиог доор дурдав.

1. АНУ-ын Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөжийн муруй эргэсэн байна. Эдийн засгийн хямралын анхааруулгыг хөрөнгө оруулагчдад өгсөөр ирсэн 2 жил болон 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжийн муруй эргээд 218 өдөр болсон байгаа бол 3 сар болон 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжийн муруй эргээд 106 өдөр болсон байна. Өгөөжийн муруй эргэх нь 2023 онд эдийн засгийн хямрал болж болзошгүйн дохио болж байна.

2. АНУ-ын хурдацтай өсгөсөн бодлогын хүүгийн нөлөө зах зээлд бүрэн нөлөөгөө хараахан үзүүлээгүй байна. Бодлогын хүүгийн хоцрогдолтой нөлөө зах зээл бүрэн нөлөөлж эхлэх үед эдийн засгийн өсөлт саарч, компаниудын ашигт ажиллагаа буурч, ажилгүйдлийн түвшин ихсэх төлөвтэй байна. Энэ үед хувьцааны ханш эргэн унаж болзошгүй юм.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ